ЭГЧ ДҮҮС ХОТЫН ТҮНШЛЭЛ ХӨТӨЛБӨР
ЭГЧ ДҮҮС ХОТЫН ТҮНШЛЭЛ ХӨТӨЛБӨР
НЬЮ-ЙОРК ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЦОГЦ ТӨСӨЛ
Success HUB Inc нь АНУ-ын Нью-Йорк хотод бүртгэлтэй, ашгийн бус, төрийн бус байгууллага бөгөөд Монгол Улсын орон нутгийн тогтвортой хөгжил, олон улсын хамтын ажиллагааг дэмжих зорилгоор “АМЖИЛТЫН ТҮНШЛЭЛ” нэртэй төслийг хэрэгжүүлж байна.
ТӨСЛИЙН ЗОРИЛГО
АМЖИЛТЫН ТҮНШЛЭЛ – ЭГЧ ДҮҮС ХОТЫН ТҮНШЛЭЛ нь Монгол Улсын нийслэл, дүүрэг, аймаг, сумыг дэлхийн хотуудтай, ялангуяа Sister Cities International https://sistercities.org - ийн сүлжээнд хамруулж, албан ёсны Эгч Дүүс Хотын харилцаа тогтоох, улмаар эдийн засаг, боловсрол, соёл, аялал жуулчлал, ногоон хөгжил, инновацийн салбарт урт хугацаанд тогтвортой хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэхэд чиглэсэн цогц хөтөлбөр юм.
НЬЮ-ЙОРК ДАХЬ СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ҮҮРЭГ
Success HUB Inc нь танай сум / аймаг / орон нутгийн АНУ-ын Нью-Йорк хот дахь суурин төлөөлөгчөөр ажиллаж, дараах чиглэлүүдээр бүрэн хариуцан хамтран ажиллана. Үүнд:
ЭГЧ ДҮҮС ХОТЫН ТҮНШЛЭЛ тогтоох үйл явцыг мэргэжлийн түвшинд зохион байгуулах
АНУ болон олон улсын хотуудтай албан ёсны харилцаа тогтоох
АНУ-ын хотууд, байгууллагуудтай уулзалт товлох, хэлэлцээр зохион байгуулах
Эгч дүүс хотын санамж бичиг болон хамтын ажиллагааны баримт бичиг боловсруулах
Танай орон нутгийн эрх ашиг, хөгжлийн зорилтыг АНУ-д төлөөлөх
ЭДИЙН ЗАСАГ, ЭКСПОРТЫН ХАМТЫН АЖИЛЛАГАА (АНУ-ын зах зээл)
Төслийн хүрээнд Success HUB Inc нь танай сум / аймгийн орлогыг нэмэгдүүлэх, орон нутгийн үйлдвэрлэгчдийг дэмжих зорилгоор АНУ-ын зах зээлд бүтээгдэхүүн экспортлох чиглэлээр хамтран ажиллана.
Үүнд:
Орон нутгийн гаралтай бүтээгдэхүүнийг АНУ-ын зах зээлд гаргах
Success CORE LLC-ийн www.itsme.club онлайн дэлгүүрийн платформоор дамжуулан бараа бүтээгдэхүүнийг байршуулах, борлуулах
АНУ доторх хадгалалт, хүргэлтийн (fulfillment & delivery) үйлчилгээг зохион байгуулах
Онлайн захиалга, төлбөр тооцоог олон улсын стандартын дагуу гүйцэтгэх
Борлуулалт, зах зээлийн өгөгдөлд тулгуурлан тогтвортой экспортын суваг бий болгох
Энэхүү хамтын ажиллагаа нь:
Орон нутгийн үйлдвэрлэгчдийн орлогыг бодитоор нэмэгдүүлэх
“Made in Mongolia” бүтээгдэхүүнийг АНУ-ын хэрэглэгчдэд хүргэх
Аймаг, сумын эдийн засгийг олон улсын зах зээлтэй холбох
Экспортод суурилсан урт хугацааны тогтвортой загвар бүрдүүлэх
ач холбогдолтой.
МЭРГЭШҮҮЛЭХ, ЧАДАВХ БЭХЖҮҮЛЭХ СУРГАЛТ
Орон нутгийн удирдлага, мэргэжилтэн, залуучуудыг олон улсын түвшний мэдлэг, ур чадварт бэлтгэх
Хотын менежмент, төслийн удирдлага, экспорт, аялал жуулчлал, ногоон хөгжил, инновацийн чиглэлийн сургалт, семинар, воркшоп зохион байгуулах
АНУ болон олон улсын байгууллагын шилдэг туршлага, аргачлалыг нутагшуулах
ОРОН НУТГИЙГ ДЭМЖИХ САН
ОРОН НУТГИЙГ ДЭМЖИХ САН хамтран байгуулж ажиллуулах
Бүтээн байгуулалт, нийгмийн дэд бүтэц, боловсрол, соёл, байгаль орчин, ногоон хөгжлийн төслүүдийг санхүүжүүлэх
БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ, ХӨГЖЛИЙН ТӨСЛҮҮД
АНУ болон олон улсын хөгжлийн сан, байгууллагуудын буцалтгүй тусламжид хамрагдах
Орон нутгийн нийгэм, эдийн засгийн ач холбогдолтой төслүүдийг боловсруулах, өргөн мэдүүлэх
Хэрэгжилт, тайлагнал, ил тод байдлыг олон улсын стандартын дагуу хангах
НЬЮ-ЙОРК ХОТ ДАХЬ ОРОН НУТГИЙН ӨДӨРЛӨГ
Success HUB Inc нь түншлэгч аймаг / сумын ОРОН НУТГИЙН ӨДӨРЛӨГ Нью-Йорк хотноо зохион байгуулна.
Өдөрлөгөөр:
Аймаг / сумын түүх, соёл, өв уламжлал
Аялал жуулчлалын боломж
Эдийн засаг, хөрөнгө оруулалтын нөөц
Хөгжлийн бодлого, төсөл, санаачилгыг
АНУ-ын хотууд, байгууллагууд, олон улсын түншүүдэд албан ёсоор танилцуулж, Sister Cities Partnership-ийн бодит хамтын ажиллагааг эхлүүлэх платформ бүрдүүлнэ.
ТӨСЛИЙН ДАВУУ ТАЛ
Түншлэгч орон нутаг Нью-Йорк дахь байнгын суурин төлөөлөлтэй болно
АНУ-ын хотуудтай шууд, бодит харилцааны суваг нээгдэнэ
Экспорт, сургалт, санхүүжилт, соёлын нэгтгэсэн экосистем бүрдэнэ
Олон улсын түншлэлд суурилсан урт хугацааны тогтвортой хөгжил бий болно
ДҮГНЭЛТ
Success Partnership төсөл нь Монголын орон нутгийг дэлхийн хотуудтай холбох мэргэжлийн, найдвартай, бодит үр дүнд чиглэсэн хамтын ажиллагааны загвар бөгөөд Success HUB Inc нь энэхүү түншлэлийг Нью-Йорк хотод тасралтгүй, ил тод, хариуцлагатай хэрэгжүүлэх суурин төлөөлөгч юм.